
Хэлбэрээс илүү агуулгыг чухалчилна.
Бидний ажлын гол зарчим бол зөвхөн гоё дүрслэл эсвэл технологийн дэвшилд тулгуурлах бус, агуулгын үнэ цэнийг бүтээл бүрээр дамжуулан үзэгчдэд хүргэх явдал юм.
Бидний бүтээсэн гэрэл зураг, видео, мультимедиа контентууд нь хэлбэрийн төгс байдлаас илүүтэй, тухайн үйл явдлын утга учир, үзэгчдэд өгч чадах мэдрэмж, тэдэнд хүргэх мессежийг тодруулж, үр дүнтэй харилцааг бий болгоход чиглэсэн байдаг.

Манай цогц үйлчилгээ
Фотографи & Видеографи: – Мэргэжлийн фото, видео зураг авалт (зар сурталчилгаа, бүтээгдэхүүн, эвент, баримтат ажил).
Дрон: – Өндөр чанартай агаарын зураг авалт, видео бичлэг.
Компьютер График & Анимэйшн: – 3D моделчилол, анимэйшн, визуал эффект.
Пост-Продакшн: – Видео эвлүүлэг, өнгө тохиргоо, дууны засвар.
Сургалт & Хөгжил: Фотографи, видеографийн сургалт, мэргэжлийн зөвлөгөө.
Танд тусламж хэрэгтэй бол contact@photolink.mn хаягаар холбогдоорой!

Гэрэл зургийн сургалт
2010 оноос эхлэн дараагийн үеийн гэрэл зурагчдыг бэлтгэж, сургалт хөтөлбөрөө хөгжүүлж ирсэн бөгөөд 2017 онд Монголын Гэрэл Зургийн Академийг үүсгэн байгуулснаар өргөжиж, Монголд гэрэл зургийн урлагийг түгээн дэлгэрүүлэх төслүүд санаачлан хэрэгжүүлж байна. Манай сургалтуудад биечлэн танхимаар, онлайнаар дэлхийн хаанаас ч хамрагдах боломжтой.

Гадаад харилцаа
2017 онд байгуулагдсан Монголын Гэрэл Зургийн Академи (PAM NGO)-аар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, Солонгосын гэрэл зурагчдын бүтээлийг танилцуулсан үзэсгэлэн болон байгалийн аяллыг амжилттай зохион байгуулсан.