“Фотолинк” агентлаг нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай агентлаг гэрэл зургийн архив бүрдүүлэх, мэргэжлийн өндөр түвшний гэрэл зураг, дүрс бичлэгээр албан байгууллага, хувь хүмүүст үйлчлэх, захиалгаар сурталчилгааны цогц гүйцэтгэл хийх, компьютер эх бэлтгэл, график дизайн, офсет хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

+ 9915 5688
+ 8800 6493
contact@photolink.mn

Баянгол дүүргийн 1-р хороо,
Энгельсийн гудамж, Алтай хотхон


Дашдоржийн ТҮВШИНБАЯР


1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд “Сэрүүлэг” дээд сургууль, 1994 онд ТЗУХИ-г “Бизнесын удирдлага” мэргэжлээр, 2012 онд МУИС-ГХСС-г тус тус төгссөн. 1996-1998 онд МонЦаМэ агентлагийн гэрэл зургийн газар, 1998-1999 онд “Ардын эрх” сонин, 1999-2003 онуудад гэрэл зургийн “Фотомон” агентлаг зэрэг газруудад гэрэл зурагчнаар ажилласан. 2006 оноос гэрэл зургийн “Фотолинк” агентлагийн захирлаар ажиллаж байгаа.
2000 онд “Магнум-Дорно дахинд” гэрэл зургийн сургалт, 2000 онд Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын Гэрэл Зурагчдын Нийгэмлэг, Францын “Editing” агентлагийн хамтарсан гэрэл зургийн сургалтад хамрагдсан.
Монголын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос жил бүр зохион байгуулдаг гэрэл зургийн уралдааны 2006, 2007 оны тэргүүн байр, 2007 онд НҮБ-н “Хүний хөгжлийн илтгэл” гэрэл зургийн уралдааны тэргүүн байрын шагналтай.
Гэрэл зургийн сурвалжлага, хөрөг зургийн төрлөөр уран бүтээл хийж ажиллаж байгаа. 2009 оноос гэрэл зургийн сургалтыг байнга зохион байгуулж байна.

Вандандоржийн БАТТУЛГА

Дархан хотын политехникумд, Москвад /ВГИК/ кино зураглаачаар суралцсан. 1990-1996 онд Монголын Радио Телевизид фото сурвалжлагч, 1996-1997 онд “Ардын эрх” сонинд фото сурвалжлагч, 1997-1998 онд “Улсын гэрэл зургийн газар” фото сурвалжлагч, 2000-2006 онд “Монголын мэдээ” сонинд фото сурвалжлагч, 2006-2008 онд “Фотолинк агентлагт” фото сурвалжлагчаар ажилласан, чөлөөт уран бүтээлч.

Шагнал:
  1. МСНЭ-ийн Ган үзэгтэн. 2002 он
  2. МХХ-ийн шагнал 2002 оны шилдэг фото сэтгүүлч. 2003 он.
  3. Их Монгол-800 жилийн ойн шилдэг фото сэтгүүлч. 2006 он.
  4. Их Монгол-800 жилийн ойн Чингэс медаль. 2006 он.
  5. Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан. 2013 он.
  6. Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль. 2013 он.
  7. Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан. 2013.04.19.
  8. Радио Телевизийн Академийн шагнал Шилдэг фото сэтгүүлчид олгодог “Болор үзэг-2013”
  9. “Алтан гадас” одон. 2015.07.06.
  10. МГЗНХ-с шалгаруулсан 2015 оны “Шилдэг бүтээл” шагнал. 2015 он.
Уран бүтээлийн үзэсгэлэн:
  1. “Гэрлээр бичсэн миний Ертөнц” Бие даасан үзэсгэлэн. 2013.04.26.
  2. Япон улсын Токио хотын “Canon” галерейд хамтарсан үзэсгэлэн. 2016.05.
  3. Ц.Батзоригийн нэрэмжит гэрэл зургийн уралдаан үзэсгэлэнд 2001-2006 онууудад орсон.
  4. “Шинэ бүтээл – Хүмүүс”- 4, 5 баримтат гэрэл зургийн үзэсгэлэнд бүтээл шалгарсан. 2015, 2016 он.


Эрдэнэбалын ЦЭРЭНБАЯР

1981 онд төрсөн. 2000 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 2000-2004 онд гэрэл зургийн “Фотомон” агентлаг гэрэл зурагчнаар, 2005-2008 онд Фотолинк“ агентлагт гэрэл зурагчнаар ажилласан. Чөлөөт уран бүтээлч.